
Энэ оны эхний хагас жилд агаарын тээврээр 1.2 сая зорчигч зорчсон байна. Зорчигчдын тоо өмнөх оны мөн үеэс 82 мянга буюу 8.2 хувиар өсжээ.
Үүнээс 948 мянган зорчигч буюу 82.5 хувь нь олон улсад, 201 мянган зорчигч буюу 17.5 хувь нь дотоодод зорчсон байна.
Зорчсон чиглэлээр нь харвал олон улсын нислэгт Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчид хамгийн их буюу 31.6 хувь, дотоодын нислэгт Улаанбаатар–Оюутолгой чиглэлийн зорчигчид хамгийн их буюу 81.6 хувийг эзэлж байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

