
Налайх дүүрэгт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг ОБЕГ өчигдөр шөнийн 01:01 цагт хүлээн авсан байна.
Тус дүүргийн Онцгой байдлын алба хаагчид дуудлагын дагуу очиход иргэн Н-ийн “Delica” загварын автомашин шатаж байсныг ажиллаж унтраажээ.