Бямба гарагт “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулна. “Автомашингүй өдөр”-өөр 7:00-18:00 цагийн хооронд хотын төвийн замуудыг хаана.
Энэ өдөр нийтийн тээврийн 43 чиглэлийн 453 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орно. Мөн автомашингүй өдөр хязгаарлалтын бүсээс гадуурх замуудад дугаарын хязгаарлалт үйлчлэх аж. Тиймээс ирэх бямба гарагт сондгой тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно.