
Алдарт “God of War” цувралын шинэ түүхийг өгүүлэх “God of War: Laufey” төсөлд Монгол, Төвөдийн буддын шашны догшин сахиус, дайны бурхан Бэгз буюу Улаан Жамсран нь дүр болон гарч ирсэн байна.
Кратос болон Атреусын ертөнц Скандинавын домгоос хальж, Азийн домгийн бурхдаар өргөжин тэлж буйн тод илрэл хэмээн тоглоом бүтээгчид үзэж байгаа юм. Домогт өгүүлснээр Бэгз буюу Улаан Жамсран бурхан нь улаан нүүртэй, хуяг дуулга агссан, дайснуудынхаа зүрхийг сугалан авдаг маш догшин дүр төрхтэй бөгөөд энэ нь “God of War” тоглоомын догшин, ширүүн уур амьсгал болон тулааны хэв маягт гайхалтай зохицсон дүр болж байгаа аж.