
АН-ын Улс төрийн зөвлөлөөс намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилжээ. Түүнийг намын дарга О.Цогтгэрэл Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр санал болгосныг Улс төрийн зөвлөлийн нийт 32 гишүүний 23 нь дэмжсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт хуралдсан АН-ын Үндэсний бодлогын хороо шийдэлд хүрэлгүй Ерөнхий нарийн бичгийн даргын томилгоог 30 хоногоор хойшлуулсан. Намын даргын зүгээс Д.Амарбаясгалан, А.Батпүрэв нарыг ЕНБД-аар томилох санал оруулсан ч ҮБХ-ны гишүүд дэмжээгүй юм.