
Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 3х3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польшид болж байна. Монгол Улсын эрэгтэй баг “В” хэсэгт АНУ, Латви, Чех болон талбайн эзэн Польшийн багтай багтсан. Харин ДАШТ-ийн мөнгөн медальт манай эмэгтэй баг В хэсэгт Испани, АНУ, Унгар, Австралийн багтай өрсөлдөх юм. Өнөө шөнө В хэсгийн тоглолтууд эхэлнэ.
Манай эрчүүд Польш, Чехийн багтай тоглоно. Энэ тоглолтын дараа эмэгтэй баг Австрали, Испанийн багуудтай эхний тоглолтоо хийх юм.
Өчигдөр эмэгтэй багийн А хэсгээс Нидерланд, С хэсгээс Герман, Латвийн багууд хоёр хожил авсан байна. Хэсгийн тоглолтууд зургаадугаар сарын 4-д өндөрлөж, хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорно.