
Австрали улс нео-нацист сүлжээг хууль бусаар зарлаж, үзэн ядалтыг сурталчилдаг бүлгүүд болон тэднийг дэмжихийг гэмт хэрэгт тооцсон шинэ хуулийнхаа хүрээнд хориглосон хоёр дахь байгууллагаа тодрууллаа.
Өмнө нь National Socialist Network нэрээр үйл ажиллагаа явуулж байсан өдгөө White Australia гэж ч нэрлэгддэг тус бүлэглэл засгийн газар тодорхой байгууллагуудыг хориглох боломжтой хууль нэгдүгээр сард баталсны дараа өөрсдийгөө тараана гэж мэдэгдэж байжээ. Тус бүлэглэл шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш хориглогдсон хоёр дахь байгууллага болж байна.
Уг хуулийг өнгөрсөн арванхоёрдугаар сард Сидней хотын Бонди Бичид болсон халдлагын дараа батлагдсан юм. Тус халдлагын үеэр 15 хүн амиа алдсан билээ.
Дотоод хэргийн сайд Тони Берк нийслэл Канберрад хийсэн мэдэгдэлдээ National Socialist Networк-ийг нэрээ өөрчилсөн ч зорилго, чиглэл нь хэвээрээ байсан нь гэжээ.
Үзэн ядалтын бүлгийн гишүүд 15 хүртэл жилийн хорих ял авах эрсдэлтэй
Энэхүү хоригийн дагуу
Хуулийг зөрчсөн тохиолдолд 15 хүртэл жилийн хорих ял оноох боломжтой аж.
Хизб ут-Тахрир исламын бүлэглэл энэ оны гуравдугаар сард үзэн ядалтын эсрэг шинэ хуулиар хориглогдсон анхны байгууллага болсон юм.
Шинэ хууль нь Австралийн “террорист байгууллага”-ын тодорхойлолтод бүрэн багтахгүй ч үзэн ядалтыг сурталчилдаг бүлгүүдийг хориглох боломж олгосон байна.
Энэ нь Бонди дахь еврейчүүдийг онилсон халдлагын дараа улс даяар хүчтэй цочрол үүсгэсний улмаас антисемит үзлийг хязгаарлах зорилгоор хэрэгжүүлсэн цуврал арга хэмжээний нэг байв.
Австралийн үндэсний аюулгүй байдлын агентлаг Australian Security Intelligence Organisation буюу ASIO нь тухайн байгууллага үзэн ядалтын бүлэг гэж ангилагдах эсэхийг тогтоон дараа нь засгийн газрын сайд хоригийг баталгаажуулах ёстой байдаг.
Шалгуурт тухайн байгууллагын үйл ажиллагаа хүчирхийллийн эрсдэлийг нэмэгдүүлж байгаа эсэх, үзэн ядалтын гэмт хэргийг дэмжсэн эсвэл үйлдсэн эсэх зэрэг багтдаг.
Австралийн Дотоод хэргийн сайд Берк “Тухайн бүлгийг зохион байгуулалттай ажиллах, уулзалт хийх, мөн манай улс даяар харж байсан аймшигтай, үзэн ядсан жагсаалуудыг зохион байгуулахаас сэргийлнэ” хэмээн мэдэгджээ.
Хуучин нео-нацист бүлгийн удирдагч эрүүгийн хэрэгт холбогдоод байна
Тус бүлгийн хуучин удирдагч Томас Сьюэлл өнгөрсөн наймдугаар сард уугуул иргэдийн эсэргүүцлийн хуаранг довтолсон хэрэгт холбогдон шүүх хурлаа хүлээж байна.
Хар хувцастай эрчүүд цагаачлалын эсрэг жагсаалын үеэр Мельбурн дахь уг хуаранг дайрч, гурван хүнийг гэмтээжээ.
Сьюэлл өөрт нь тулгасан таван зүйл ангийг бүгдийг нь үгүйсгэсэн.
2019 онд Шинэ Зеландын Крайстчерч хотод Брентон Таррант гэгч этгээд 51 мусульман хүнийг буудан хөнөөсөн юм. Мөрдөн шалгалтаар Сьюэлл уг халдлагыг үйлдсэн Таррантийг сүмийн халдлагаас хоёр жилийн өмнө өөр нэг цагаан арьст үндсэрхэг бүлэгт элсүүлэхийг оролдож байсан нь тогтоогджээ.

Берк National Socialist Network өөрсдийгөө тараасан гэх мэдээллийг үгүйсгэсэн байна.
Австралийн хэвлэлүүдийн мэдээлснээр тус бүлгийн Telegram сувгаар нэгдүгээр сард гишүүдээ баривчлагдахаас хамгаалахын тулд тарахаар болсон гэсэн мэдэгдэл нийтлэгдэж байжээ.
Сайд мөн засгийн газар хориглосон бүлгүүдээс ирэх хууль эрх зүйн сорилтуудад бэлэн байгаа гэж мэдэгдэв.
2024 онд Бондигийн халдлагаас өмнө Австрали улс нацист мэндчилгээ, хас тэмдэг, бусад нацист бэлгэдэл харуулах үйлдлийг улс даяар хориглосон хууль баталсан юм.