
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны 2025 он, 2026 оны 1 дүгээр улирлын үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.
Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Эрүүдэн шүүхтэй холбогдуулан Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлэт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулсан. Ирэх долоо хоногт төслөө өргөн барина. Энэ хууль батлагдсан тохиолдолд цэргийн ангиудад гарч байгаа гэмт хэрэг, нас баралт байхгүй болно гэж харж байгаа. Өнөөдөр бас нэг цэргийн албан хаагч амиа хорлосон тухай мэдээлэл гарсан байсан. Цэргийн ангиуд Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа явуулдаг газруудын жагсаалтад байдаггүй учраас ийм хэргүүд гарч байгаа. Тиймээс Хүний эрхийн үндэсний комиссоос урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа явуулдаг газруудын жагсаалтад цэргийн ангиудыг оруулахаар хуулийн төслөө боловсруулсан" гэв.