Өнөөдөр 14:00 цагийн орчимд Улаанбаатар хотын хэд хэдэн дүүрэг, хороонд эрчим хүч тасарсан. Цахилгаан тасалсан шалтгааныг Эрчим хүчний яамнаас тайлбарлахдаа цахилгаан импортолдог 220кВ-ын шугам ОХУ талаас тасарсантай холбоотой гэв.
Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө. Тэрээр "ОХУ-аас импортолдог 220кВ-ын хос хэлхээтэй шугам тасарсан. Нэг шугамаа залгасан. Одоо хоёр дахь шугамаа залгахаар ажиллаж байна. Нэг цагийн дотор хэвийн болно. Систем хэвийн байгаа. Энэ өвөл цахилгаан таслахгүйг хичээнэ. Бөөрөлжүүтийн хоёрдугаар блок 11 дүгээр сард багтаад төвийн бүсийн нэгдсэн системд холбогдоно. Гэхдээ эх үүсвэр дээр ямар нэг гэмтэл гарсан тохиолдолд цахилгаан хязгаарлагдахыг үгүйсгэхгүй" гэв.