
Шөнийн гүйлтийн фестиваль энэ сарын 26-ны өдөр эхэлнэ. Шөнийн марафон нь уламжлалт замын гүйлтээс гадна DJ, тайзны үзүүлбэр, хөгжмийн хөтөлбөр болон хотын шөнийн уур амьсгалыг хослуулсан фестивалийн хэлбэрээр зохион байгуулагдахаараа онцлог. Энэ хүрээнд “Night Marathon Ulaanbaatar 2026” нь олон улсын шөнийн гүйлтийн чиг хандлагыг Улаанбаатар хотын онцлогтой хослуулан зохион байгуулах аж.
Оролцогчид өөрийн бэлтгэл, сонирхолд тохируулан 5, 10, 21 километрийн зайнаас сонгон оролцох боломжтой. Бүх зайд Timing Chip бүхий дугаар ашиглаж, оролцогчдын албан ёсны гүйлтийн хугацааг бүртгэх аж. Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл nightmarathon.mn цахим хаягаар хийж байгаа бөгөөд энэ сарын 20-ныг хүртэл бүртгэх аж. Мөн энгэрийн дугаар болон мерчийг есдүгээр сарын 23–24-нд тараахаар зохион байгуулагчид төлөвлөжээ.