3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн “FIBA 3x3 Jakarta” тэмцээн өнөөдөр Индонезид эхэллээ. Уг тэмцээнд Монгол Улсаас хоёр баг оролцож байна.
Монгол Улсын шигшээ баг “А” хэсэгт эхний тоглолтоо АНУ-ын багтай хийж, 5:18-аар хожигдлоо. Манай багийн дараагийн өрсөлдөгч Тайландын баг юм. Энэ тоглолт үдээс хойш болно.
Монголын Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд Н.Номин-Эрдэнэ, Б.Нарангоо, Ц.Болорцэцэг, Л.Жавзандулам нар багтлаа. Манай тамирчид үлдсэн тоглолтод хожсон тохиолдолд цааш тоглох эрх авах юм.
Харин гавьяат тамирчин О.Хулан, Н.Нандинхүсэл, Б.Ариунцэцэг болон Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй “Ulaanbaatar Amazons” баг “A” хэсгийн нэгээр шалгарсан баг болон Германы “Bonn Baskets” багуудтай тоглоно. Энэ тоглолт 16.00-с эхэлнэ.
“Ulaanbaatar Amazons” баг энэ онд болж буй цурал тэмцээнд хоёр удаа гуравдугаар байр, нэг удаа долоодугаар байр эзэлсэн амжилттай байна. Тус баг дэлхийн цувралд үзүүлсэн амжилтаараа 48 багаас зургаадугаарт байрт бичигдэж байна.

