
Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлсэн талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25 000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцно.
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг теле камерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж байгаа аж. Иймд замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөлөө.