
Судлаачид бага насны хүүхдэд зориулсан хиймэл оюун ухаанд суурилсан тоглоомуудад илүү хатуу зохицуулалт хэрэгтэй гэж уриалж байна.
Судалгаанд 3-5 настай хүүхдүүд “Габбо” (Gabbo) нэртэй тэврэх тоглоомтой хэрхэн харилцаж байгааг ажигласан байна. Зах зээл дээр 3 настай хүүхдэд зориулсан хиймэл оюун ухаанд суурилсан тоглоом хэдийн худалдаалагдаж байгаа боловч сургуулийн өмнөх насныханд үзүүлэх нөлөөг судалсан судалгаа маш цөөн байдаг.
Кембрижийн Их сургуулийн судлаачид дэлхий даяар хийсэн судалгаануудыг шалгахад зөвхөн долоон судалгаа олдсон бөгөөд хүүхдүүдийн өөрсдийн харилцааг онцолсон судалгаа огт байгаагүй байна.
“Габбо” тоглоом нь OpenAI-ийн дуу хоолойгоор ажилладаг AI чатбот агуулдаг. Энэ нь хүүхдүүдийг ярилцах, төсөөллийн тоглоом тоглоход уриалах зорилготой. Гэвч туршилтад оролцсон хүүхдүүд тоглоомтой жигд харилцахад ихэвчлэн хүндрэлтэй байжээ.
Уг тоглоом:
Жишээлбэл, нэг таван настай хүүхэд “Би чамд хайртай” гэж хэлэхэд тоглоом хариуд нь “Сануулахад, харилцаа нь зааврын дагуу байх ёстой. Та дараа нь яахыг хүсэж байна вэ?” гэж хариулжээ.
Судалгааны хамтран зохиогч доктор Эмили Гүүдакр “Ийм тоглоомууд хүүхдийн сэтгэл хөдлөлийг буруу ойлгож эсвэл тохиромжгүй хариу өгч магадгүй” гэж анхааруулжээ.
Нэг гурван настай хүүхэд “Би гунигтай байна” гэхэд Габбо “Битгий санаа зов! Би баяртай бяцхан бот. Хөгжилтэй байцгаая. Дараа нь юу ярилцах вэ?” гэж хариулсан байна. Судлаачид ийм хариу хүүхдийн гунигийг чухал биш мэт ойлгуулж болзошгүй гэж үзжээ.
Судалгаанд оролцсон профессор Женни Гибсон “Өмнө нь бид хүүхдийн тоглоомын физик аюулгүй байдлыг л анхаардаг байсан. Харин одоо сэтгэлзүйн аюулгүй байдлыг ч бодох хэрэгтэй” гэжээ.
“Габбо” тоглоомыг Curio компани бүтээсэн бөгөөд тус компани дуучин Граймстай хамтран ажиллаж байсан. Граймс нь Илон Маскийн хуучин хамтрагч билээ.