
Монголын үндэсний холбооноос өнгөрөгч долоо хоногт орон нутаг дахь салбар холбоотой хамтран Архангай, Дархан-Уул, Говь-Алтай аймагт бөхийн барилдаан зохион байгуулсан. Тэгвэл Улаанбаатар хот байгуулагдсаны 387 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн барилдаан ирэх бямба гарагт Монгол бөхийн өргөөнд болно.
Барилдах бөхчүүдийн бүртгэлийг өнөөдрөөс эхлэн цахимаар хийх аж.