
Улс төрийн хүрээнийхэнтэй ойр харилцаатай гэдгээрээ танигдсан нэр хүндтэй бизнесмен Викнелл Чиваё зургаан хүний хамт ослоор амиа алджээ.
Зимбабвегийн хамгийн нэртэй бизнесменүүдийн нэг Викнелл Чиваё нийслэл Харарегийн зүүн хэсэгт орших хөдөө нутгийн бүсэд хувийн нисдэг тэрэг нь осолдсоны улмаас эхнэр Люси Мутеке болон өөр дөрвөн хүний хамт амиа алдлаа.
Төрийн өмчит ZBC телевизийн мэдээлснээр, нисдэг тэрэг Чиваёгийн өсөж төрсөн, одоо эхнэрийнхээ хамт байшин барьж буй Чикомбагийн дүүргийн Гандами хэмээх хөдөө нутгаас ниссэн байна.
Нисдэг тэрэг хөөрснөөсөө хойш ойролцоогоор 40 минутын дараа Харарегээс зүүн өмнө зүгт 70 км-ийн зайд орших Мародера хотын ойролцоох Куденга фермийн бүсэд осолджээ. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ник Мангвана X платформд “ослоос амьд үлдсэн хүн байхгүй” хэмээн бичжээ.
Зимбабвегийн Иргэний нисэхийн ерөнхий газрын ерөнхий захирал Жорж Машабабегийн хэлснээр, урьдчилсан мэдээллээр нисдэг тэрэгний сүүл хэсэг эхэлж газарт мөргөсөн аж. Ийн мөргөсний улмаас түлш асгарч, улмаар үүссэн гал газар дээгүүр асгарсан түлшийг даган тархсан байна.
Чиваё нь эрчим хүчний томоохон төслүүд хэрэгжүүлдэг Intratrek Zimbabwe компанийн үүсгэн байгуулагч байв. Тус компанийн хэрэгжүүлж буй төслүүдийн нэг нь олон жил саатсан Тэрээр бизнесийн амбицаас гадна олон нийтэд “Сэр Викнелл” хэмээх нэрээр хөтөлдөг тансаг амьдралынхаа талаарх сошиал хаягаараа алдартай. Үнэтэй эд зүйл худалдан авсан, найз нөхөддөө бэлэг өгсөн тухай нийтлэлүүд нь олны талархал болон шүүмжлэлийг зэрэг дагуулдаг байжээ.