
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө. Тэрээр " Оюу Толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний зээлийн хүүтэй холбоотой асуудлыг Сангийн сайд хариуцан ажиллаж байгаа бол менежментийн төлбөрийг бууруулах, засаглалыг сайжруулах чиглэлд арга хэмжээ авах хэлэлцээрийг миний бие ахалж байна.
Оюу Толгойн хэлэлцээр тасалдаагүй, идэвхтэй хэвийн явагдаж байна. Бичгээр болон цахимаар байнгын харилцаатай, бодит үр дүнтэй явагдаж байна. Зээлийн хүүгийн хэлэлцээр хийх хугацааг долоон жилээр тогтоохгүй байхаар шийдвэрлэж чадсан. Мөн зээлийн хүү болон менежментийн төлбөрийг олон улсын жишигт нийцсэн хэмжээнд хүргэхээр ярилцаж байна.
Рио Тинто компанийн төлөөлөл тавдугаар сарын 12-нд Монголд ирнэ. "Онтрэ Ресурс"-ийн эзэмшлийн хоёр лиценз дээр АМНАТ авахаар тохиролцоно гэж харж байгаа" гэв.