
Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит аравдугаар "Их эе" хурал ирэх тавдугаар сарын 15-д зохион байгуулагдахаар болжээ. Хурал бөхийн өргөөнд болно.
1990 оны дөрөвдүгээр сард анхны хурлаа хийж байсан “Их эе” хурлыг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулж байна. Улсын заан цолтноос дээш цолтой бүх бөхчүүд, 21 аймгийн салбар холбоод, одоо сонгуульт үүрэг гүйцэтгэж байгаа аймаг бүр мөн жаяг дэгийн төлөөллөөс сонгогдсон тэргүүлэгч бүхий 255 хүртэлх тооны төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдана.