Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн үндэсний их баяр наадмаар шүдлэн насны морьдын уралдаанд хар үрээгээ түрүүлгэж байсан уяач Дундговь аймгийн Луус сумын аймгийн алдарт уяач Э.Улаанхүүгийн хул халзан даага энэ жилийн үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд аман хүзүүдлээ. Тэрээр "Хул халзан даага аман хүзүүдлээ. Төрийнхөө наадмын цэнхэр хашаанд дахиад орох өдөр бас байжээ. Миний даага Дундговь аймгийн Хулд сумын харьяат Аймгийн алдарт уяач Б.Ариунболд ахын маань унаган даага. Ноднин намар эхээс гарахад нь надад бэлгэнд өгч байсан юм. Хавар Мандлын хурдад айргийн тавлаад, Өвөрхангайн зүүн бүсэд түрүүлсэн. Сая Булганд очиж түрүүлсэн. Би ганцхан даагатай ирсэн. Дундговийнхоо наадамд уралдаад ирсэн" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.