.jpg)
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр/2026.05.09/ боллоо. Хурлаар ТУЗ-ийн дарга сонгох, хороодын бүрэлдэхүүнийг шинээр томилох болон бусад асуудал хэлэлцэв. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн саналаар ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмонг ТУЗ-ийн даргаар сонголоо.
Д.Цолмон нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХЗДХЯ, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газарт хууль эрх зүйн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. 2024 оноос ЗГХЭГ-ын дэд даргын албан тушаалд томилогдсон юм.
Эзэмшсэн боловсролын тухайд Монгол- Туркийн хамтарсан сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн. Мөн АНУ-ын Калифорнийн Беркли хууль зүйн сургуульд бизнесийн эрх зүйн чиглэлээр суралцаж, хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан.