
Португалын Лиссабон хотод үргэлжилж буй "LEFFEST" олон улсын кино наадмын өнөөдрийн хөтөлбөрт нэрт жүжигчин Уиллем Дефогийн жүжигчний туршлагаасаа хуваалцах мастер класс кино сонирхогч болон үзэгчдийн анхаарлыг татаж байна.
Тэрээр Данийн найруулагч Ларс фон Триерт зориулсан “Ларс фон Триертэй ажиллах нь” сэдвээр уран бүтээлийн хамтын ажиллагааныхаа талаар ярилцах юм. Уг ярилцлагын видеог дэлхий даяар шууд дамжуулахаар болжээ.
Мөн тус кино наадмын энэ өдрийн хөтөлбөрт Келли Райхардтын “First Cow”, Эмин Алперийн “Salvation”, Рикардо Алвеш Жуниорын “The French Teacher” зэрэг кино багтсан аж. Мөн Пьер Паоло Пазолинийн сүүлчийн бүтээл болох “Salò, or the 120 Days of Sodom”-ыг Абел Феррара, Беатрис Далле нарын танилцуулгатай толилуулах юм.