
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийт 9,446 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс зөрчлийн шинжтэй 3,227, гэмт хэргийн шинжтэй 488, залилах гэмт хэргийн 67, хүүхэд гэр бүл хүчирхийллийн 351, хулгайлах 79 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 317 удаагийн тохиолдол гарч, 414 хүнийг эрүүлжүүлжээ. Түүнчлэн гэмт хэргийн шинжтэй 8 үйлдлийг шуурхай илрүүлсэн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.