
Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард болох барилдааны хуваарийг гаргажээ. Энэ сард аймаг, сумдын түүхт ойн барилдаанаас гадна бусад олон барилдаан бий. Маргааш Өвөрхангай аймгийн Хархорин суманд Хархорин хотын нээлт, Эрдэм шинжилгээний хуралд зориулсан үндэсний бөхийн барилдаантай. Мөн ирэх амралтын өдрүүдэд Ховд аймгийн Дарви сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойн наадам, Дөргөн сумын түүхт 70 жилийн ойн наадамд зориулсан барилдаан болно. Хонхор өртөөнд Монголын төмөр замчдын баяр наадам, Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баяр наадам болох бол Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод Даян аварга цолны мялаалга наадам тус тус зохион байгуулагдахаар төлөвлөсөн байна.
Барилдааны хуваарь:
Наймдугаар сарын 4: Хархорин хотын нээлт, Эрдэм шинжилгээний хуралд зориулсан бөхийн барилдаан /Хархорин суманд/
Наймдугаар сарын 06-07: Ховд аймгийн Дарви сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойн баяр наадам
Наймдугаар сарын 06-08: Ховд аймгийн Дөргөн сумын түүхт 70 жилийн ойн баяр наадам
Наймдугаар сарын 07-08: “Энержи Ресурс” ХК-ийн баяр наадам /Өмнөговь, Цогтцэций суманд/
Наймдугаар сарын 08: Монголын төмөр замчдын баяр наадам /Хонхорт өртөөнд/
Наймдугаар сарын 08: Даян аварга цолны мялаалга наадам /Сэлэнгэ, Сүхбаатар хот/
Наймдугаар сарын 08: Монгол улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баяр наадам /Хүй долоо Монгол наадам цогцолборт/
Наймдугаар сарын 13-15: Ховд аймгийн Буянт сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам
Наймдугаар сарын 17: Үндэсний Их баяр наадмын долоогийн даваанд тунаж Улсын заан цол хүртсэн бөхөд ЗААН ЖИМИНИ авто машин гардуулах үйл ажиллагаа /Баянзүрх дүүрэг Бридж корпораци/
Наймдугаар сарын 21: Нүүдэлчин соёлын фестивалд зориулсан үндэсний бөхийн барилдаан /Монгол наадам цогцолборт/
Наймдугаар сарын 28: Хилчин спорт хорооны 80 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаан /Монгол бөхийн өргөө/