2025 оны тавдугаар сарын 31-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон “Зуны зугаа 2025” шоу тоглолтын үеэр эмх замбараагүй байдал үүсэж, цөөнгүй иргэн тэр дундаа өсвөр насны хүүхдүүд хутгалуулсан тухай мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, шөнийн 03:30 цагийн үед нэг иргэн гуяныхаа ар талд хутгалуулсан дуудлага бүртгэгдсэн бөгөөд уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Мөн тус тоглолтын үеэр нийтдээ 35 дуудлага, гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна.