
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна.
Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат аймгийн хурц арслан Г.Төрмөнх улсын заан Д.Анараар тав давж улсын начин цолны болзол хангав.
Улсын заан Д.Анар нутгийнхаа бөхийг амлаж тав давууллаа.н