Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газраас аравдугаар сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцуулав.
Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжийг 15-нд,
Нийгмийн халамжийн тэтгэвэр, Асаргааны тэтгэмж, Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг 15-27-нд,
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 20-нд тус тус олгохоор болжээ.