
Лондон хотын Рэжэнт паркт "Frieze London" буюу "Frieze Masters" урлагийн үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна.
Уг арга хэмжээ нь орчин үеийн урлаг болон түүхэн үеийн бүтээлүүдийг зэрэгцүүлэн дэглэж, уран бүтээлчид, галерей, цуглуулагчид, урлаг судлаачдыг нэг дор учруулдаг гэдгээрээ онцлогтой.




Энэ жилийн "Frieze"-ийн долоо хоногийн хүрээнд уран зургийн үзэсгэлэнгээс гадна урлагийн бүтээлийн худалдаа, галерейн тусгай танилцуулга, олон нийтийн арга хэмжээнүүд өрнөнө. Урлагийн зах зээлийн шинэ чиг хандлага, залуу уран бүтээлчдийн бүтээл болон түүхэн бүтээлүүдийн үнэлгээг ажиглахад чухал үйл явдал болж байна.