
Киргизстан улсын нийслэл Бишкек болон Чолпон-Ата хотуудад энэ сарын 31-нээс есдүгээр сарын 06-ны өдрүүдэд "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" зохион байгуулагдана. Энэ удаагийн наадмын хөтөлбөрт Монголын Үндэсний бөх албан ёсоор оржээ. Наадмын үеэр болох бөхийн барилдааныг МҮБХ-ноос улсын тэргүүн тайлбарлагч С.Гантөр нарын албаны төлөөлөл барилдааны зохион байгуулалтыг хийхээр болсон байна.
"Дэлхийн нүүдэлчдийн их наадам" нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг. 2022 онд Туркийн Изникэд, 2024 онд Казахстаны Алматад тус тус болж байжээ. Энэ удаагийн наадамд манай улс өндөр ач холбогдол өгч, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүрэлцэн очихоор болсон байна.
Манай улсаас 27 төрөлд 135 тамирчин, дасгалжуулагч оролцохоор болжээ. Монгол Улсын багийн туг баригчаар улсын заан Д.Анар сонгогдлоо.
Наадмын нээлтийн үйл ажиллагаа Киргиз улсын шинээр ашиглалтад орж буй 55 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн нээлттэй давхцаж байгаа бөгөөд спортын 43 төрөлд 4000 орчим тамирчин өрсөлдөнө.
