
Наймдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Тэрэлж, Сөгнөгөр зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгджээ. Туул гол олон жилийн дундаж түвшнийг 15-45 см, Тэрэлж гол үерийн түвшнийг 5 см орчим даван үерлэж байна.
Наймдугаар сарын 23-нд Туул голын усны түвшин Улаанбаатар хот орчимд 20 см нэмэгдэх магадлалтай байгаа аж.
Иймд иргэд, олон нийт, ялангуяа дээрх голуудын ойролцоо амьдарч буй айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага үер усны аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхааруулж байна.