
Хэдхэн хоногийн өмнө "Амгалан" амаржих газарт төрөхөөр очсон эмэгтэй нас барсан тохиолдол гарсан. Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугараас сэтгүүлчид мэдээлэл авлаа.
Тэрээр "Үнэхээр харамсалтай зүйл болсон. Маш их харамсаж байна. Тухайн эхийн гэр бүлээс эрүүл мэндийн салбарын өмнөөс уучлал гуйж байна. Мөн эмгэнэл илэрхийлье.
Нас барсан шалтгааныг тодорхойлохоор шүүх шинжилгээний байгууллага ажиллаж байгаа. Надад "Төрөх үедээ зүрх нь зогссон" гэсэн мэдээлэл ирсэн.
Эхийн эндэгдэл бүх улсад орны эрүүл мэндийн салбарын чухал үзүүлэлт байдаг. Энэ онд эх эндсэн найман тохиолдол гарсан. Өнгөрсөн оны мөн үед 16 эх харамсалтайгаар эндсэн гэсэн мэдээлэл бий. Үүнийг бууруулахын төлөө ажиллаж байна " гэв.