
Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 6377 теле камер ажилладаг. Үүний 4113 камерыг нэгдсэн болон дэд төвд холбож ашиглалтыг сайжруулжээ.
Нийт камерын 2555 камер буюу 62 хувь нь хэвийн ажиллагаатай байна. Харин эвдрэл, сааталтай 2750 камерыг засварлах ажил үргэлжилж байгаа юм. Мөн ААН, байгууллагуудтай хамтран орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд стандартын шаардлага хангасан 52 мянга гаруй камерыг суурилуулж, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох үйл ажиллагаанд ашиглаж буй.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн нэгдсэн хяналтын теле камерын системийг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын бүх авто зам, гол уулзвар, нэгдүгээр эгнээ тасралтгүй камержсан. Өнөөдрийн байдлаар нэг хэрэгт холбогдсон тээврийн хэрэгслийг тогтоож, баримтжуулах хугацаа дунджаар 30 минутаас 2 цаг болж буурсан нь өмнөхтэй харьцуулахад 10–20 дахин хурдан шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлжээ.