
“Big bang” хамтлагийн гишүүн T.O.P өөрийн бие даасан анхны соло цомгоо гаргахад бэлэн болжээ. “Another Dimension” нэртэй энэхүү цомгийнхоо нээлтийг ирэх дөрөвдүгээр сарын 3-нд хийх юм.
Удаан хугацаанд завсарласны эцэст эргэн ирж байгаа тэрээр энэхүү цомогтоо T.O.P гэж чухам хэн болохыг илтгэх олон зүйлсийг шигтгэж өгсөн байна. Тиймээс “Big bang” хамтлаг дахь T.O.P-оос өөр төрхөөр эргэн ирэх гэнэ.
Цомгийнхоо бүхий л зүйлсэд анхаарал тавин ажилласан тэрээр хамгийн сүүлд 2013 онд буюу 13 жилийн өмнө “Doom Dada” хэмээх дуугаа гаргаж байсан билээ. Харин 2023 онд албан ёсоор хамтлагаасаа гарч буйгаа мэдэгдсэн тэрээр 2017 онд хар тамхины хэрэгт холбогдон тэнсэн харгалзах ял авсан юм.
Үүнээс үүдэн урлагаас завсарлага аваад байсан T.O.P-ийн соло цомог шүтэн бишрэгчдийнх нь зүгээс хүлээлт өндөртэй байна.