
2025 оны байдлаар 12,202 унаач хүүхдийн мэдээлэл бүртгэгдсэн байна. Сүүлийн таван жилийн хугацаанд 20 хүүхэд мориноос унаж амь насаа алдсан бөгөөд хоёр хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болжээ.
Өнгөрсөн жил 88 хүүхэд хөнгөн гэмтэл, таван хүүхэд хүнд гэмтэл авсан байна. Энэ жилийн тухайд, ахуйн хүрээнд дөрвөн хүүхэд, сунгааны үеэр нэг хүүхэд амь насаа алджээ.
Тиймээс хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын суурь хураамж 100 мянга, нөхөн төлбөр 20 сая байсныг өөрчилжээ. Улмаар суурь хураамж 250 мянга, нөхөн төлбөр 100 сая хүртэлх төгрөгийн үнэлгээтэй байх шинэчилсэн зохицуулалт хийсэн байна.
Тухайн шинэчлэгдсэн үнэлгээг энэ оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн даатгалын байгууллагууд болон морины эзэд, уяачид, эцэг эхчүүд дагаж мөрдөнө гэдгийг Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас мэдээллээ.