
“Дакар-2026” залуучуудын олимпын наадмын боксын эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд А.Алтанзул дасгалжуулагч Б.Ганзоригийн удирдлага дор оролцож байна. Энэ жингийн медалийн төлөө өрсөлдөх боксчид тодорлоо. А.Алтанзул эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд маргааш Их Британийн тамирчин Лили Басеттэй хүрэл медалийн төлөө тоглоно. Энэ тоглолт Улаанбаатарын цагаар 09:30-с эхэлнэ.
Африк тивд анх удаа болж залуучуудын зуны олимпын наадамд 204 орны 14-17 насны 2700 орчим залуус өрсөлдөж байна. Монгол Улсын багаас жүдо бөхийн төрөлд Т.Төгсхүслэн, элсний чөлөөт бөхийн төрөлд Э.Анужин нар хүрэл медаль хүртсэн. Ингэснээр манай баг Беларусь, Буркино Фасо, Молдав, Польш улсын хамтаар 63 дугаар байрт жагсаж байна. Өнөөдрийн байдлаар 76 орон ямар нэгэн медаль хүртжээ.
