
“Айчи-Нагояа 2026” Азийн зуны спортын наадам ирэх есдүгээр сард болохтой холбогдуулан зарим спортын төрлүүдэд чансаа тогтоож эхлэв. Монголын гандболын баг энэ удаагийн Азийн наадмын шалгуурыг даваагүй байна. Учир нь Азийн гандболын холбооноос чансааны үзүүлэлтээр багуудыг сонгох болсон тул Монгол Улсын шигшээ баг хасагдлаа.
Манай гандболчид энэ оны дөрөвдүгээр сард “Саньяа 2026” Азийн элсний VI наадамд оролцсон юм. Тэгвэл тивийн гол өрсөлдөөн болох Азийн наадмаас манай гандболчид хасагдлаа.