
"House of the Dragon" цувралын 3 дугаар бүлгийн эхний анги тулаанаар эхлэх аж. Үүнийг Вестерос тив даяар аймшигт луунуудын тэмцэл буюу хожмоо ном сударт "Галлетын тулаан" хэмээн тэмдэглэн үлдээжээ.
Тус анги 72 минутын урттай байх бөгөөд түүхэн болсон хамгийн харгис, ширүүн далайн тулаан болох юм. Хар талын армид Веларионы хүчирхэг фтол байх агаад Ногоон талынхны өөрсөддөө урвуулсан Триархийн асар том флотын эсрэг тулна. Эл тулаанд мэдээж тивийн хамгийн хүчирхэг араатнууд болох Syrax болон Дэймон Таргерианы аюул дагуулсан дайнч Blood Wyrm, Эймоны унадаг хамгийн хөгшин, үлэмж том The Greens зэргээр тэргүүлсэн луунууд оролцоно.
Энэ үеэр угсаа залгамжлах ханхүү Жэйсерис амь насаа алдаж магадгүй гэх таамаг үзэгчдийн дунд өрнөөд байгаа билээ.