
Багахангай-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг удахгүй ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Энэ талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэдээлэл өгөхдөө "Багахангай-Эмээлтийн чиглэлийн төмөр замыг Монгол, ОХУ-ын хамтарсан "Улаанбаатар төмөр зам" компанид үнэ төлбөргүй шилжүүлнэ. Оронд нь Улаанбаатар дундуур явж байгаа төмөр замыг Монгол Улс өөртөө шилжүүлж аваад хуулж оронд нь нийслэл дундуур дамжин өнгөрөх авто зам болгон ашиглахаар төлөвлөж байгаа" гэв.