Дархан-Уул аймагт гуравдугаар сарын 02-нд дөрвөн настай хүүхэд менингококкт халдвараар өвчилжээ. Мөн энэ сарын 03-нд Ховд аймгийн Жаргалант суманд менингококкийн халдварын нэг тохиолдол батлагдсан байна. Улмаар эрүүл мэндийн байгууллагаас хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Менингит нь менингококкоор үүсгэгддэг, маш богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй, аль ч насны иргэд, ялангуяа 0-5 насны хүүхдүүд илүү өртөх эрсдэлтэй халдварт өвчин юм. Иймд дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмч, эмнэлэгт хандахыг анхаарууллаа.
Үүнд,
Анхаарах: Тууралт нь эхэндээ жижиг цэг хэлбэртэй гарч, богино хугацаанд томорч, тархах боломжтой. Хэрэв дээрхээс нэг болон хэд хэдэн шинж тэмдэг илэрвэл яаралтай түргэн тусламж дуудах, хамгийн ойрын эмнэлгийн байгууллагад нэн даруй хандахыг анхаарууллаа.