
Ажиа Гэгээн Лувсантүвдангийн тэргүүлдэг “Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-аас Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид үнэ төлбөргүй хүлээлгэн өглөө. Энэ үеэр “Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ нь Нийслэлийн Засаг даргын тамгын газартай санамж бичиг байгуулсан юм. Санамж бичгийн хүрээнд ахмад настнуудын эрүүл мэнд, хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулах, цаашид энэ чиглэлээр барилга байгууламж, ногоон төгөл байгуулж, хөгжүүлэх аж.
“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа Гэгээн Лувсантүвдан “Ахмадуудад буян болохоор энэ өдөр өнжүүлэх төвийг барьсан. Өндөр өнжүүлэх төвдөө ахмадууд дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэнддээ анхаарах боломжийг бий болгож байна” гэв.