
УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдлаа. Тус Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Төсвийн ажлын хэсгийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг ахалж, бүрэлдэхүүнд нь Ж.Алдаржавхлан, Д.Батбаяр, Р.Батболд, Х.Жангабыл Д.Жаргалсайхан, Б.Заяабал, П.Мөнхтулга, Г.Тэмүүлэн нар ажиллахаар боллоо. Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив.