Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэн дэх 16 дахь тулаанаа хийж, ялалт байгуулсан билээ. Тэрээр WBC холбооны АНУ-ын аваргын бүсний төлөө Тажикистаны боксчин Мухаммад Якубовг ялж, super featherweight буюу 130 паунд (58.976 кг)-ын жиндээ босоо байгаагаа харуулсан. Энэхүү тулааны дараа BoxRec сайтаас гаргадаг дэлхийн чансаанд Э.Цэндбаатар жингийнхээ тавдугаарт бичигдлээ. Мөн тус сайтаас жин харгалзахгүй гаргадаг нийт боксчдын чансаагаар Э.Цэндбаатар 61-р байрт бичигдсэн байна.
Э.Цэндбаатар өнгөрөгч долоо хоногт Мухаммад Якубовтой 10 үе тулалдан оноогоор ялж, аваргын бүс хүртсэн. Түүний хувьд мэргэжлийн рингэнд 16 хожилтой (6 КО) , нэг ч хожигдолгүйгээр ялалтын цуваагаа үргэлжлүүллээ.
