
“Айчи-Нагояа 2026” Азийн зуны спортын XX наадам эхлэхэд 23 хоног үлдлээ. Наадам дөхөх тусам зохион байгуулагчдын санааг зовоосон асуудал гарсаар байна. Учир нь энэ удаагийн наадамд оролцогчдын тоог 15 мянга орчим байна гэж тооцоолжээ. Гэтэл Азийн олимпын зөвлөлөөс урьдчилсан байдлаар 11 мянган тамирчин, 6000 орчим албаны хүн оролцохоор мэдүүлгээ өгснийг зарласан. Энэ байдал нь зохион байгуулагчдын санааг зовоосон асуудал боллоо.
Учир нь энэ удаагийн Азийн наадамд тамирчдыг байрлуулах хотхон бариагүй бөгөөд оролцогчдыг түр байр, аяллын хөлөг онгоцонд байлгахаар төлөвлөсөн байна. Гэтэл оролцогчдын тоо анх төлөвснөөс хэтэрсэн учир зохион байгуулагчид Азийн олимпын зөвлөлтэй хэлэлцэхээр болжээ. Хэдийгээр Азийн наадамд оролцогчдын тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай боловч уламжлалт тамирчдын тосгон бариагүй нь энэ удаагийн наадмын бас нэгэн анхаарал татсан асуудал болж эхэллээ.
Азийн зуны спортын наадмын бамбарын аялал Японы хотуудад эхэлсэн бөгөөд чөлөөт бөхийн алдарт тамирчин, олимпын гурван удаагийн аварга Саори Ёшида нарын алдартнууд буухиад оролцож байна.
Ташрамд дуулгахад “Айчи-Нагояа 2026” есдүгээр сарын 19-нд нээлтээ хийж, аравдугаар сарын 4-нд өндөрлөнө.