
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар 2027 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Байнгын хорооны хуралдааны үеэр Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг ирэх онд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нар нийт 30 айлчлал хийнэ гэж тооцоолон санхүүжилтийг нь төсвийн төсөлд тусгасан гэдгийг хэллээ. Гэхдээ аль улс руу айлчлах нь одоогоор олон нийтэд нээлттэй бус хаалттай мэдээлэл ажээ.