Энэ оны тавдугаар сарын 24-ний өдрийн 06 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 хорооны нутаг дэвсгэрт байрлах ….хотхоны автомашины зогсоолд байсан Приус маркийн тээврийн хэрэгсэл шатаж байсныг камерын хяналтаар илрүүлжээ.

Ийнхүү “Улаанбаатар марафон-2025" арга хэмжээний хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байсан Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагч нар шуурхай арга хэмжээ галыг бүрэн унтраан иргэдийн эд хөрөнгийг авран хамгаалсан талаар ТЦА мэдээллээ.

Иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.