Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны хөгжлийн лигийн "Osceola Magic" болон "Oklahoma City Blue" багийн тоглолт Улаанбаатарын цагаар даваа гарагийн өглөө 04:00 цагт боллоо. Энэ тоглолтод Монголын алдарт сагсчин, гавьяат тамирчин Шаравжамцын хүү Энхийн-Од "Osceola Magic" багт багтан анхны тоглолтод оролцлоо. Түүний хувьд АНУ-д их сургуулиа төгссөнөөс хойш Орландо Мэжикийн зуны лигийн багт элсэж хөгжлийн лигийн багийн албан ёсны тоглогч болсон юм.
Тоглолт 97:89 онооны харьцаагаар "Osceola Magic" багийн ялалтаар өндөрлөлөө. Ш.Энхийн-Од сэлгээнээс талбайд гарахдаа төвийн тоглогчоор оролцон 5 оноо, 4 самбараас бөмбөг авч, 2 оновчтой дамжуулалт, 2 удаа бөмбөг тасалж, 1 хаалт гүйцэтгэсэн байна. "Osceola Magic" багаас Дэвисон 26 оноо, хамгаалагч Малаки Бранхам 23 оноог авчээ.
NBA-ийн драфтын үйл ажиллагаанд эхнээс нь дуустал хамрагдсан Ш.Энхийн-Од мэргэжлийн замналынхаа анхны тоглолтыг хийлээ.
