
Дэлхийн боксын холбооноос зохион байгуулж буй насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш өндөрлөнө.
“Аса арена”-д болж буй тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Номундарь мөнгөн медаль хүртлээ. Тэрээр өнөөдөр дэлхий аварга, дэлхийн цомын аварга, 2022 оны Ази тивийн мөнгөн медальт Энэтхэгийн тамирчин Минакши Хоодатай тулалдаж ялагдлаа. Залуу тамирчин Э.Номундарь анх удаа Азийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртлээ.
“Улаанбатаар-2026” тэмцээнд Монголын багаас хоёр тамирчин финалд шалгарсан. Маргааш эрэгтэйчүүдийн 55 кг-д Х.Билгүүнсайхан алтан медалийн төлөө Японы тамирчин Ямагучитай тулалдана.
