
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох автомашинууд улсын дугаарын тэгш, сондгойгоор оролцох санал асуулга өнөөдөр дуусна. Энэ санал асуулгын талаар маргааш Нийслэлийн удирдлагууд хэлэлцэхээр болжээ.
"Долоо хоногийн хугацаанд 2542 хүнээс гурван долоо хоногийн турш автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал асуулга авахад 63 хувь нь дэмжсэн гэж” Нийслэлийн авто замын түгжрэл бууруулах төслүүдийн зохицуулагч Д.Бадарсан хэллээ.