Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 16 хүртэлх насны хөвгүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулж байна.

“FIBA U-16 Asia Cup-2025” тэмцээнд Ази тивийн шилдэг 16 баг өрсөлдөж байгаагаас Монголын баг “С” хэсэгт хоёр хожигдолтой боллоо. Өнөөдөр Монгол, Малайзын тоглолт болох бөгөөд хожсон нь хэсгээсээ 3-р гарах юм. Манай сагсчид БНХАУ-ын багт 103:45, БНСУ-ын багт 85:59 оноогоор хожигдсон. Өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Малайзтай хийнэ. Энэ тоглолт 19:00 цагаас “М банк Арена”-д болох юм.