
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Үүнтэй холбогдуулан өнөөдөр түүнийг үдэх арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Ёслолын арга хэмжээ 11:40-өөс эхлэх юм байна.
Бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгчийг үдэх журмыг дараах байдлаар зохицуулжээ.
1. Төрийн хүндэт харуул үдэж гаргахаар жагссан байна.
2. Бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч Төрийн ёслол хүндэтгэлийн "Өргөө" цогцолбор дахь Монгол Улсын нэгдсэн тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан туганд хүндэтгэн ёсолж адис авна.
3. Бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгчийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Төрийн ёслол хариуцсан нэгжийн дарга, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга Төрийн ордны зүүн талын нуман хаалганы дотор талын талбайгаас үднэ.