Мэргэжлийн боксын рингэнд нэг ч ялагдалгүй яваа гавьяат тамирчин Э.Цэндбаатар ээлжит тулаанаа ирэх дөрөвдүгээр сарын 10-д АНУ-д хийхээр боллоо. Түүний өрсөлдөгч мэргэжлийн рингэнд 25 тулаанаас 23 ялалт авсан Тажикистаны бозсчин Мухаммед Якубов аж.
Харин гавьяат тамирчин Э.Цэндбаатарын 15 дахь тулаан юм. Манай тамирчин дэлхийн чансааны 16-д бичигдэж байгаа бол Якубов наймдугаарт эрэмбэлэгдэж байна.
