
МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн өчигдөр болсон хурлаар зарим бөхчүүдийн ёс зүйн зөрчлийг хэлэлцжээ. Уг хурлаар Улсын арслан Р.Пүрэвдагва, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг 1-5 сар хасжээ.
Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэх зэрэг ёс зүйн зөрчил гаргасан улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сараар хассан байна. Мөн аймгийн арслан Я.Бумбаярын барилдах эрхийг нэг сараар хасахаар болжээ. Өөрөөр хэлбэл, дээрх бөхчүүд “Ёс зүйн дүрэм”-ийн 3.4.1, 3.4.6 дэх хэсэг буюу Биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх зэрэг заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан гэсэн үзжээ.